Малаа усалж яваад амиа алджээ
2020-11-18

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст багийн “Босгын хар” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ “Хар толгой” нуурын усанд Цогт-Овоо сумын харьяат иргэн Т /35 настай, эрэгтэй/ мал усалж байгаад живжээ.

 

Ослын тухай дуудлагыг 2020:11.17-ны өдрийн 12:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газар, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид 25 км зам туулан 12:55 цагт очиж нуурын эргээс 5 метр, 5 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин