Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн хэсгийн 30 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага 2020.11.15-ны өдрийн 15:45 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 15:52 цагт очиход иргэн Х-ийн 4х5 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэгт байрлах төслийн зуух дэлбэрсэн байжээ.
Тус гал түймэрт иргэн О /53 настай, эрэгтэй/, Х/27 настай, эмэгтэй/ нар тус тус гар, бугуйн хэсэг түлэгдсэн байсныг ЯТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн байна.
Уншиж байна |