Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.
Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү "Засгийн газраас гаргасан шийдвэр, УОК-оос өгсөн үүрэг даалгаврын дагуу цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалтын ажиллагааг явуулж байгаа. Энэ шийдвэр өчигдөр оройтож гарч иргэд мэдээлэлгүй байснаас хувийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож багагүй хүндрэл учрууллаа. Иргэд маань Засгийн газар, УОК, Нийслэлийн засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иргэд Баянхошууны эцсээс Баянзүрх зах руу очиж хүнс авна гэж хүндрэл учруулж байна. Тиймээс гэрийн ойролцоох дэлгүүрээс хүнсээ цуглуулж хувийн зохион байгуулалтаа хангахыг хүсье.
Мөн байгууллагын үнэмлэхтэй явж байгаа хүмүүс хувийн тээврийн хэрэгсэлтэйгээ хөдөлгөөнд оролцох боломжтой. Үнэмлэхгүй хүмүүс шуурхай ажилтай гэж хэлээд хөдөлгөөнд оролцох гээд бухимдах явдал гарлаа.
Маргаашнаас дээр дурдсан 11 аж ахуй нэгж байгууллагад харъяаллагддаг иргэд маань байгууллагын үнэмлэх, томилгоо, биеийн байцаалтаа биедээ авч явахыг анхааруулж байна" гэлээ.
Уншиж байна |