Согтуурсан иргэн үйлдвэрийн яндангаас унаж гэмтжээ

Согтуурсан иргэн үйлдвэрийн яндангаас унаж гэмтжээ

"Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 6 дугаар хороо, Тоосгоны үйлдвэрийн 50 орчим метрийн өндөртэй яндан дээрээс хүн унах гэж байна" гэсэн дуудлага 2020.11.12-ны өдрийн 11:14 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 14.5 км замыг туулан 11:28 цагт очиж, аврах ажиллагааг зохион байгуулжээ.

 

Иргэн 30 настай, эрэгтэй Б нь согтуугаар үйлдвэрийн яндан дээрээс аврах давцан дээр унаж баруун хөлөө хугалсаныг ГССҮТ-д шилжүүлэн өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ийм тэнэгүүдийг тэр чигт нь явуулаач.
2020-11-13
Иргэн:
Дайны хажуугаар дажин гэгчээр
2020-11-13