Цахилгаан тогоо шатаж, нэг хүн угаартаж нас баржээ
2020-11-09

Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багийн Зэвсэг гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 68 км, сумын төвөөс зүүн урд зүгт 8 км/-т “Бласт” ХХК-ийн харуулын байранд цахилгаан тогоо шатаж иргэн Э /54 настай, эрэгтэй/ угаартаж нас баржээ.

 

Мэдээллийг 2020.11.07-ны өдрийн 12:10 цагт /12:55 цагт/ аймгийн прокуророос хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ахлуулсан алба хаагчид 15:24 цагт очиж гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоон ажиллажээ.

Shuud.mn
Сонин хачин