Та фэйсбүүкээ хакердуулсан юм биш биз
2020-11-06
Гэрэл зургийг MPA.mn

 

Сүүлийн үед иргэдийн фэйсбүүк хаяг, цахим шуудан, интернэт банк руу хууль бусаар нэвтэрч, мөнгө шилжүүлэн авах, залилах гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа идэвхжиж байгаа.

 

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч нь хохирогчийн мэдээллийн аюулгүй байдлын ойлголт сул байдлыг ашиглан тухайн иргэний цахим шуудан, фэйсбүүк хаягийн нууц үгийг сэргээх хүсэлтийг илгээж, бүртгэлтэй гар утас буюу хохирогчийн гар утсанд ирсэн мессежийг залилан өөрт авах байдлаар нэвтэрч ордог аж.

 

Иймд иргэд цахим орчинд аливаа вэб холбоос руу орохгүй байх, найз нөхдөөс ирүүлсэн мөнгө зээлэх хүсэлтийг нягталж байх, хэрэв гар утсанд код бүхий мессеж ирж, түүнийг хэн нэгэн этгээд авахаар холбогдож байвал дамжуулж өгөхгүй байх шаардлагатай. Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээд нь бусад этгээдэд хувь өгөх хэлбэрээр хууль бус үйл ажиллагаандаа татан оролцуулдаг тул хүүхэд, залуучууд та бүхэн хэн нэгний санал болгосноор банкны дансаа ашиглуулах, бэлэн мөнгө болгон гаргаж өгөх зэрэг үйлдэлд анхаарал сэрэмжтэй хандахыг анхааруулж байна.

 

Хэрэв та бусдын фэйсбүүк хаяг, цахим шуудан болон интернэт банк руу хууль бусаар нэвтэрсэн, энэ үйл ажиллагаанд оролцсон тохиолдолд 5 хүртэл жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлэх хуулийн заалттай.

 

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас иргэдийн фэйсбүүк хаягийг хууль бусаар олж авсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.Доорх жагсаалтад байгаа фэйсбүүк хаягуудын эзэмшигч нар тус хэлтсийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба - Cyber crime unit of NPA Mongolia  фэйсбүүк хуудсанд хандахыг зөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Баян хүмүүсийн араас гүйдэг гуйлгачид бас фэйсбүүк хакерддаг.
2020-11-06