Согтуу жолоочийн балгаар ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагч амиа алдав


Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож цагдаагийн амь насанд хүрсэн харамсалтай хэрэг өнгөрсөн шөнө гарчээ.
Хэргийг Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "СХД-ийн 4 дүгээр хороо Арвайн үндэс худалдааны төвийн хойд замд 2020.11.05-ны өдрийн 01:01 цагийн орчимд Toyota Prius маркийн автомашины жолооч Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Toyota Prius, Toyota Sai маркийн автомашинуудтай мөргөлдөж, жолооч 32 настай, эрэгтэй А-н амь нас хохирсон" гэж мэдээллээ.
Амь насаа алдсан А нь цагдаагийн албан хаагч бөгөөд хувийн автомашинаар ажил үүргээ гүйцэтгэж явжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ