Ахмад настан өндрөөс үсэрч амиа алджээ
2020-11-04

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, МУИС-ийн 2 дугаар байрны хойд талд байрлалтай 48 дугаар байр 13 давхраас тус байрны өргөтгөлийн 4 дүгээр давхарт хүн унасан тухай дуудлага 2020.11.03-ны өдрийн 12:37 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.

 

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 4.5 км замыг туулан 12:54 цагт очиж иргэн Ю /73 настай, эрэгтэй/ 48 дугаар байрны 13 дугаар давхрын цонхоор үсэрч тус байрны 4 дүгээр давхрын өргөтгөл дээр унаж нас барсан байжээ. 

 

Алба хаагчид 35 минут ажиллаж цогцсыг буулган тус дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин
ЮУ нөлөөлөв???:
ЮУ нөлөөлснийг МӨРДӨЖ тогтоох хэрэгтэйшдээ
2021-03-19
nastan:
um ma ni bad mi hum.huurhii dee argaa barsan amidral ni hetsyy hyreltsehgyi harj yzeh hyyhedgyi bsn ch ajilgyi amid yavah hyselgyi l bolj dee.tur zasag mini urhiin sudalgaa muu bna daa
2020-11-05
irgen:
harin hir hurdan tyrgen ochij uilchilseniig bich, yamar arga hemjee avsaniig bas.....
2020-11-04
irgen:
yserseniig ni yaj medej baigaan bas ger ornii asuudaluu....yamar zam tuulj ochsoniig bichih yamar heregtei um be er ni , haana ch um bolson ochson l baih estoi shdee
2020-11-04