Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Эмээлт”-ийн даваанд зам тээврийн осол гарч олон хүн бэртэж гэмтжээ.
Ослын тухай дуудлагыг 2020.10.25-ны өдрийн 14:22 цагт 14:53 цагт хүлээн авч нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 25 км зам туулан 14:50 цагт очиход иргэн Ч-ийн жолоодож Хүй долоон худагаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан QV-25 загварын автокран нь 2 суудлын автомашин, 2 бага оврын ачааны автомашин (Портер), 1 том оврын ачааны автомашин (Норд бенз)-ыг мөргөсний улмаас найман хүн гэмтсэн байсныг ЯТТТ-д хүлээлгэн өгсөн байна.
Мөн автокраны жолооч нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэн Ч /58 настай, эрэгтэй/, “Аксент” загварын суудлын автомашинд зорчиж явсан Сонгинохайрхан дүүргийн иргэн Б/31 настай, эмэгтэй/ нар автомашины эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгчээ.
Уншиж байна |