Цементийг станцын үнстэй холин хуурамчаар үйлдвэрлэж байсан этгээдүүдийг илрүүлжээ.
Тодруулбал нэр бүхий иргэд нь нийслэлийн СХД-ийн 20 хороо, БГД-ийн 24 хорооны нутаг дэвсгэрт цементийг станцын үнстэй хольж хуурамчаар үйлдвэрлэж худалдан борлуулж байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна.
Улмаар дээрх үйлдлийг гаргасан гурван бүлэг этгээдийг саатуулан шалгаж эхэлжээ. Энэ сард энэ төрлийн хууль бус үйл ажиллагаа явуулж байсан гурван газрыг илрүүлсэн бөгөөд 70 орчим тонн цемент хураан авсан байна.
Уншиж байна |