Согтуу жолооч айлын гэр мөргөж хоёр хүүхэд гэмтэж, хоёр хүн нас барав
2020-10-16

Согтуу жолооч айлын гэр мөргөж хоёр хүүхэд гэмтэж, хоёр хүн нас барсан харамсалтай осол гарчээ.

 

Тодруулбал 2020.10.16-ны 00.16 цагийн орчимд Дорнод аймгийн “Хөлөнбуйр сумын 3 дугаар багийн нутагт, Тоуоta Prius-20 маркийн автомашины жолооч 24 настай, эрэгтэй Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсон. Улмаар айлын гэр дайрч, гэрт байсан 15 настай, эрэгтэй Д, 6 настай, эрэгтэй А нарын хоёр хүүхэд хүнд гэмтэж, 43 настай, эрэгтэй Г, 43 настай эмэгтэй О нарын хоёр хүний амь насыг хохироосон байна.

 

Энэ мэт гэм, зэмгүй нэгний амьдралыг сүйрүүлж буй согтуу жолоочийн балаг их. Өнгөрч буй долоо хоногт алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 122 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 21 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

 

Архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, өөрийгөө хянах чадваргүй болсон хүмүүс “автомашинаа унаад явчихна”, “ойрхон замд болно”, “их уугаагүй юм чинь зүгээр” эсхүл “баригдахгүй байх” зэргээр хөнгөмсөгөөр найдаж замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн ослын хохирогч, холбогдогч болох зэргээр амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна.

 

Бага уусан, их уусанд ялгаа огт үгүй балаг нь хүний амиар хэмжигдэх эрсдэлийг тооцоолж жолооны ард согтуугаар суухгүй байхыг уриалж байна.

 

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн  хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна. Мөн 7-30 хоног баривчлах, 480.000-960.000 мянган төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авахаар хуульчлан заасан.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дэлгүүрээс 7 хоногт өдөрт тогтмол олон давтамжтай хэрэглэж буй хүмүүсыг каймраар илрүүлэж төриийн бус байгууллага архинаас гаргах багасгах сэтгэл зүйн яоилцлага хийх гэ х мэт арга байж болно
2020-10-17
Зочин:
Энэ улс архичингаар дүүрлээ байнга уудаг хүмүүсээ сургалтанд суулгаж сэтгэл зүйг нь өөрчилдөг бага , хороо, дүүрэг алгаа тэгэхээр гэмт хэрэг , осол аваар, гэр бүлийн хүчирхийлэл яаж багсах вэ ?
2020-10-17
Зочин:
Аймаг ,сум ,тосгон, суурин газар өдөр бүр согтуугаар тээврийн хэрэгсэл барьдаг архичид олон байдаг нь нуух зүйлгүй болжээ. Хөдөөний зам дээр согтуу байж магадгүй гээд л ачааны машинуудаас хол явах нь зөв. Аль ч газар баяраар яваад очоод шалгаад үз машинтай эрүүл хүн олдохгүй энэ согтуу жолоо барьж айлын гэр хүн адуу мал дайрах асуудлыг цэгцлэхгүй бол цаашдаа олон хүнд байдал үүсэж их хохирол гарз гарах магдлал хөдөө харагдаж байна. Тиймээс согтуугаар тээврийн хэрэгсэл барьж байгаа хүнийг баримттай мэдээлсэн хүнд өндөр урамшуулал өгч архи уусан хүний торгуулыг өндөр болгох нь зөв эсвэл ташуурдан банздан зодох арга хэмжээ авах нь зөв
2020-10-17
irgen:
yag iim arga hemjeend oroh heregtei, ternees naash ene arhichid hezeech uhaarahgui..
2020-10-16
irgen:
yag iim arga hemjeend oroh heregtei, ternees naash ene arhichid hezeech uhaarahgui..
2020-10-16
irgen:
yag iim arga hemjeend oroh heregtei, ternees naash ene arhichid hezeech uhaarahgui..
2020-10-16
согтуугаар тээврийн хэрэгсэл унавал унасан машиныг шууд хурааж улсын орлого болгоод эхний ээлжинд насаар нь тээврийн хэрэгсэл барих эрхийг нь хасах, энэ хугацаанд барьвал шоронд нь явуулах хэрэгтэй
2020-10-16
irgen:
yag iim arga hemjeend oroh heregtei, ternees naash ene arhichid hezeech uhaarahgui..
irgen:
yag iim arga hemjeend oroh heregtei, ternees naash ene arhichid hezeech uhaarahgui..
irgen:
yag iim arga hemjeend oroh heregtei, ternees naash ene arhichid hezeech uhaarahgui..
Зочин:
ontsgoi bdal zarlaachee....
2020-10-16
Zochin:
Iim herguudiig 8-10jileer joloo barih erhiig hasaj, hunii ami hunuusun bol mun 10 jil shorond yawuul
2020-10-16
arhi:
arhi ene ulsad arai heterlee shu dee arhi uugaad mashin barina gedeg chin hutga buu bariad hun alah gej ybaarai adil shu dee ene uls arhini uildwerlelee shiideh arhini une tatbaraa nemeh heregtei uls tur arhini uildweriin ars ybah tsag ungursun baimaar yumaa arhi taraaj arhi belegledeg yosoo hayah heregtei
2020-10-16
Um maani badmi hum.
2020-10-16
асуулт:
Одоо энэ асуудлыг бичиж ярих биш арай өөр төрлөөр арга хэмжээ авахгүй бол гамшгийн хэмжээнд хүрлээ. Үндэсний аюулгүй байдлын асуудал!!! хөдөөд жолооч бус нөхөд машин их барьж сүүлдээ бүүр хонь малаа хариулдаг хэрэгсэл болж байна. Хяналт үнэндээ алга!!!! мотоциклоор гэрээ даруулдаг байсан нөхдүүд одоо машинаар даруулах нь холгүй болж!!! Төрийн гурван өндөрлөг яг юу бодож байна???? Арай замбараагүй болж байгаа юм бишүү!!!!
2020-10-16