Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Их-Ойгор багийн “Ойгор” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 150 км-т, сумын төвөөс баруун зүгт 100 км-т/ Ттус сумын харьяат малчин Ө /30 настай, эрэгтэй/ 10.13-ны өдрийн 23:00 цагийн орчим малчин Ы-аас /согтуу/ гэрлүүгээ явна гэж морьтой яваад сураггүй болжээ.
Унаж явсан морь нь “Арал” гэдэг нууранд үхсэн байхыг нь олсон тухай дуудлагыг 2020.10.15-ны өдрийн 11:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 150 км замыг туулан 17:14 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулснаар мөн өдрийн 19:26 цагт иргэн Ө-ийн цогцсыг Арал нуурын 3 метрийн гүнээс олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Уншиж байна |