Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /хахууль авах/-т заасан гэмт хэрэгт Д.Батбаяр /АТҮТ-ийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан/-д холбогдуулан хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага, ялын талаарх прокурорын “6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналтайгаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан.
2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 08 цаг 30 минутад зарлагдсан гэм буруугийн шүүх хуралдаанаар хуульд заасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.Батбаярыг нийтийн албан тушаал эрхэлж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Батбаярт нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хүртэлх хугацаагаар хасаж, 6000 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.
Түүний тээврийн компанийн захирлаас хахуульд авсан 57.5 сая төгрөгийг нь улсын орлого болгох тогтоол баталжээ.
Уншиж байна |