Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загварууруудаа танилцууллаа ХААН Банк "Quartz" систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлнэ
Төмрийн хүдрийн уурхайн тогтоол усанд автомашинтайгаа живж хоёр хүн амиа алдав
2020-10-14
Гэрэл зургийг MPA.mn

 

Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат иргэн П /47 настай, эрэгтэй/, З /47 настай, эрэгтэй/, С/44 настай, эрэгтэй/ нар “Приус-20” загварын суудлын автомашинтай /согтуугаар/ малын эрэлд явж байгаад “Эрдэнэ майнинг-Үйлс” ХХК-ийн эзэмшлийн төмрийн хүдрийн уурхайн тогтоол усанд автомашинтайгаа живжээ.

 

Онцгой байдлын албанд иргэн П эсэн мэнд гарч, иргэн З,С нар живсэн тухай дуудлагыг 10.12-ны өдрийн 12:47 цагт цагдаагийн байгууллагаас ирүүлсэн байна.

 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид 10.12-ны өдөр иргэн З-ийн цогцсыг, 10.13-ны өдрийн 10:50 цагт тогтоол усны эргээс 10 метр, 4 метрийн гүнээс иргэн С /47 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
sogtuu hyn hezeech mashin barih esgui l um baigaa umdaa
2020-10-14
Монгол:
Hairan ami nas... Gaduur ni hashaa shuuduu tataagvi bsan hereg vv. Uurhaid hariutslaga tootsoh heregtei!!!
2020-10-14