Самар түүж яваад алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Самар түүж яваад алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ
Гэрэл зургийг MPA.mn

 

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Зэрлэгийн нуруу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 30 км, аймгийн төвөөс зүүн урд зүгт 198 км-т/ 6 иргэн самар түүж явснаас Дархан-Уул аймгийн иргэн О /52 настай, эрэгтэй/ 10.09-ний өдөр сураггүй болжээ.

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 10.12-ны өдрийн 07:30 цагт сураггүй болсон газраас зүүн зүгт 20 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад  иргэн О нь мөн өдрийн 15:00 цагт Хилийн 0243 дугаар ангийн 7 дугаар заставт эсэн мэнд очсон тухай мэдээллийг Хүдэр сумын Байгаль орчны байцаагч аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Od:
Busdaasaa yagaad salaad salgalaad yvchihdag bnaa. Boon aji. udaad. Garsan zardliig ni ni tololtsoj bgaashdee lalar mini ee Uunees hoish ahgaarch yv za yu!!!!!!!!!
2020-10-14