ВИДЕО: Иргэдийн шүүхэд итгэх итгэл 64.8 хувьтай байна
2020-10-13

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Нээлттэй шүүх" хэвлэлийн хурал хийлээ. 

 

 

Шүүх байгууллагаас "Шүүхэд итгэх итгэл" судалгааг явуулдаг. 2019 онд судалгаанд хамрагдсан 3000 орчим иргэний 64.8 хувь нь шүүхэд итгэдэг гэдэг хариулт өгчээ. Энэ судалгааны үр дүн буюу иргэдийн шүүхэд итгэх итгэл 2018 онд 64.2 хувьтай байсан бол 2019 онд 69.8 болж буурсан байна. Судалгаанд шүүх хуралдааны хэргийн оролцогчдоос авчээ. 

 

Цаашид энэхүү судалгааг хөндлөнгийн байгууллагаар хийлгэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. 

 

Нийслэлийн хамгийн өндөр ачаалалтай шүүх байгууллага нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх юм. Энэ шүүхэд өдөрт 15-20 шүүх хуралдаан болж, 150-230 оролцогч ханддаг. Харин Жилд 47 мянгаас 63 мянган оролцогч энэ гурван шүүхэд ханддаг байна. 

Shuud.mn
Сонин хачин
хувь:
Мөнгөтэй ЭЕРЭГ ХАНДДАГ шүүхэд 64% итгэж харагдаач
2020-11-26