Х.Баттулга киргизүүдийг Монголын парламентын туршлага судлахыг урьжээ

Киргизийн Парламентын дарга Дастанбек Джумабеков Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай уулзан, “сүүлийн үед хоёр орны хооронд улс төрийн холбоо харилцаа дээд түвшинд идэвхижиж, парламент хоорондын хамтын ажиллагаа эрчимж байгаа”-г онцолжээ.
Түүнчлэн уулзалтын үеэр Монгол улсын Баян-Өлгий аймагт 2-3 мянган хиргис үндэстэн амьдарч байгаа гэх албан бус мэдээлэл авсан гэдгээ цохон тэмдэглэсэн байна.
Хоёр орны соёл, хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлэхийн тулд эрдэм шинжилгээний салбарын төлөөлөгчдийг татан оролцуулж, хамтын хүчээр Монгол дахь хиргис үндэстнийг судлах ажил явуулах нь чухал хэмээн Парламентын дарга өгүүлсэн байна.
Монгол улсын Ерөнхийлөгч Киргизийн парламентын дарга Джумабеков болон парламентын гишүүдийг Монголд айлчилж, парламентын туршлагатай танилцахыг урьжээ.
Түүнчлэн Монголд амьдарч буй хиргис үндэстний асуудлыг судлах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэн, хоёр орны хамтын ажиллагаанд илүүтэй ач холбогдол өгөхөө илэрхийлсэн байна. Мөн хоёр орны цаг уур болон байгаль хоорондоо адил тул тамирчдыг ирэх Олимпод бэлтгэх ажлыг Монголд зохион байгуулах боломжтойг онцолжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ