АСЕМ ВИЛЛА хотхоныг таван сая төгрөгөөр торгожээ

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай ресорт” болон “Асем Вилла” хотхоны шугам задарч, бохир нь Туул гол руу цутгасан талаар иргэд гомдол гаргажээ. Гомдлын дагуу тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл газар дээр нь очиж, нөхцөл байдалтай танилцан, холбогдох байгууллагад хандсан юм.
Иргэдийн гомдол, төлөөлөгчийн хүсэлтийн мөрөөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Мариот ХХК-д зөрчлийн хэрэг нээж, шалгасан байна. Ингэхдээ тухайн байгууллагын зөрчилд 5 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Мөн Туул гол руу цутгаж хөлдсөн бохирыг цэвэрлэх хугацаатай үүрэг өгчээ.
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ