Уушги өвчилснийг нотлох НАЙМАН шинж тэмдэг

Уушги өвчилсөн эсэхийг нотлох шинж тэмдгүүдийн талаар “www.wikihow.com” сайт мэдээллээ.
Нэг
Эрч хүчгүй болох, тамирдах: Үргэлж ядрах, тамирдаж буй бол таны уушги өвчилсний шинж тэмдэг.
Хоёр
Амьсгалахад бэрхшээлтэй болох: Амьсгалах явцад бэрхшээл үүсч, цээж давчдаж байвал таны уушги асуудалтай болж байна гэсэн үг.
Гурав
Толгой эргэх: Уушгины үйл ажиллагаа доголдож, хүчилтөрөгч хангалттай ялгаруулах боломжгүй болсон үед толгой ойр ойрхон өвддөг байна.
Дөрөв
Жин хаях: Ямар ч шалтгаангүйгээр жин хасч, турах
Тав
Ханиалгах: 14 хоногоос дээш хугацаанд ханиалгаж буй бол таны уушги өвдсөн гэсэн үг.
Зургаа
Цээж орчмоор өвдөх: Цээжээр хатгуулах нь уушгитай мөн холбоотой.
Долоо
Уушги тань өвчлөлтэй байгааг илтгэх хамгийн том шинж тэмдэг бол амьсгалахад шуухитнах юм.
Найм
Арьсны өнгө өөрчлөгдөх: Бие, арьс тэр чигтээ сааралтаж өнгөө алдах нь уушигны өвчлөлийн шинж тэмдэг юм. Энэ нь биед хүчил төрөгч дутагдаж байгаагийн илрэл.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ