Наоми, Лиам нар БОЛЗОХ болжээ

Супермодель Наоми Кэмпбелл шинэхэн дурлалтайгаа учирсан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.
Өдгөө 48 настай Наоми өөрөөсөө 23 насаар дүү Британийн "One Direction" хамтлагийн гишүүн Лиам Пейнтэй болзох болсон гэнэ.
Хос өчигдөр Лондонгийн "The O2" цэнгэлдэхэд болсон Нигерийн дуучин, хөгжмийн зохиолч Дэвидо Аделекегийн тоглолтыг хамтдаа үзсэн байна.
Наоми сэтгүүлчдэд хандан "Биднийг тайван орхи. Битгий дагаад бай" гэж хэлжээ.
Лиам Пейн өнгөрсөн оны сүүлээр тодорхойгүй шалтгаанаар найз бүсгүй, дуучин Шерилээс салсан юм. Тэд Биэр гэх хүүтэй билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ