ВИДЕО: Реппер Gee, A cool-д хариулав

Дуучин A Cool буюу Б.Анхбаяр реппер Жийд хандан видео бичлэг хийж, цахим хуудсандаа байршуул "Би доромжлуулчихаад явдаг эр хүн биш. Тулааны талбай дээр эр хүн шиг нударгаараа үзээд үнэн, худлаагаа ярилцаад, чи надад тийм л дургүй юм бол тулааны талбайд уураа гарга. Чамаас айх юм алга. Зүгээр байхад доромжилсон хүн нь чи шүү” хэмээсэн.
Түүний энэ дургүйцэлд реппер Gee хариу, тайлбар хэлээгүй ч инстаграм хуудсандаа доорх бичлэгийг байршуулсан байна. Үүнийг олон нийт дуучин A cool буюу Б.Анхбаярт зориулсан бичлэг хэмээн хүлээн авч буй юм.
Эргэн сануулахад дуучин A cool Америкийн алдартай дуучин The Weeknd-ийн шинэ гаргасан уран бүтээл болох “I Feel It Coming” дууг коверлон дуулж, видео хийн өөрийн цахим хуудас болон Youtube-д зэрэг байрлуулж байсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ