Н.Айшолпан: Миний эх орон Монгол


Бүргэдчин охин Н.Айшолпан Казахстаны залуучуудын их хурлын нээлтэд оролцож, тус улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг Монгол Улсад айлчлахыг урьсан байна.
Энэ үеэр тэрбээр “Эрхэмсэг Нурсултан Назарбаев тантай Монгол Улсад уулзахыг хүсч байна. Би Казахстанд амьдардаггүй таван сая казах хүний төлөөлөл. Бас Монгол Улсад төрж өссөн" хэмээн хэлснийг ("Атамекен" буюу бидний өвөг дээдсийн Өлгий нутаг гэдэг үгийг би Казахстаныг эх орноо гэж боддог гэж буруу орчуулжээ.
Үүнд Н.Айшолпан охин тайлбар хийж "Хэд хоногийн өмнө миний бие Казахстан улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын залуучуудтай хийсэн уулзалтын үеэр Казахстан улсыг АТАМЕКЕН буюу миний өвөг дээдсийн төрсөн нутаг гэж хэлсэн үгийг минь гуйвуулж Казахстан миний эх орон гэж хэлсэн мэтээр бусдад ташаа мэдээлэл түгээжээ. Миний эх орон Монгол. Би Монголд төрж өссөн казах охин. Би энэ сайхан оронд төрж өссөндөө цаг үргэлж бахархаж явдаг гэдгийг та бүхэндэ хэлмээр байна. Буруу ташаа мэдээлэл тараасан "Өдрийн сонин" болон "Sonin.mn3 сайтын хамт олонд нийтлэлдээ залруулга хийхийг хүсэж байна" хэмээн цахим хуудсандаа бичсэн байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ