Люси Лью: Үнэнийг хэлэхэд би өөрийгөө тийм ч царайлаг гэж боддоггүй

Холливуудын нэрт жүжигчин Люси Лью өнгөрөгч амралтын өдөр “ABS” сувагт ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
-“Олны харцыг булаахыг хүсдэггүй” хэмээн та хэлж байсан. Энэ талаар?
-Бүх бүсгүйчүүд энэ мэдрэмжийг мэдэрч чадахгүй. Үнэнийг хэлэхэд би өөрийгөө тийм ч царайлаг гэж боддоггүй. Зүгээр л сэтгэл татам.
-Та 50 настай.
-Тиймээ. Гэхдээ би насны тухай бодох дургүй. Нас нэмэх тийм ч сайхан биш. Гэхдээ би байгалийн хуулийг зөрчиж, цаг хугацааг зогсоож чадахгүй учир байгалийн хуулийг биелүүлэхээс өөр сонголтгүй.
-Та жил хагасын өмнө ээж болсон?
-Үнэхээр гайхалтай. Хүү минь гайхалтай өсөн торниж байгаа.
-Хүүгээ Роквелл хэмээн нэрлэсэн. Анх мэндлэхэд нь зургийг нь өөрийн инстаграм хуудастаа нийтэлсэн. Тэр өдрөөс хойш ганц ч зургийг нь нийгмийн сүлжээнд байршуулаагүй?
-Хүүгээ нууцлахыг хүссэн бол би анхнаасаа л Роквеллийн зургийг инстаграмдаа нийтлэхгүй байсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл хүүгийнхээ зургийг эсвэл хүүтэйгээ олон нийтийн газраар явдаггүй учраа тайлбарлах гэхээр нэг л учраа олохгүй юм. Аз жаргалаа бусадтай хуваалцахыг хүсээгүй ээж хүний сэтгэл гэж өөрийнхөө үйлдлийг тайлбарламаар байна.
-Роквелл таны хэвлийгээс төрөөгүй?
-Энэ талаар ярихыг хүсэхгүй байна. Надад үнэ цэнэтэй бас нууцлахыг хүсдэг аз жаргал, хувийн амьдрал гэж бий.
-Ноам Готтесмэн та хоёрын харилцаа ямар шатан дээр явж байна. Та хоёрыг гэрлэсэн гэх яриа хэвлэлээр их гардаг?
-Анх эхэлсэн шатан дээрээ зогсч байгаа. Бид аз жаргалтай, нэг нэгнийхээ хувийн амьдралыг хүндэтгэн амьдарч байна. Миний гэр бүл бол бусдаас нууцлахыг хүсдэг аз жаргал.
-Гэр бүл эсвэл найзууд чинь таныг хуримаа хий хэмээн зөвлөдөг үү?
-Мэдээж хэрэг. Хүмүүс намайг ээж болсон учир одоо эхнэр бол гэдэг. Гэхдээ энэ зөвлөгөөг хэзээ ажил хэрэг болгохоо мэдэхгүй байна. Гэхдээ ярих амархан шүү дээ.
-Хуримын талаар?
-Хуримаа хийхээс айж байна.
-Яагаад?
-Мэдэхгүй юм. Гэхдээ л айж байна.
-Бүх бүсгүйчүүд үзэсгэлэнтэй сүйт бүсгүй болохыг мөрөөддөг. Та бяцхан охин байхдаа энэ талаар боддоггүй байсан гэж үү?
-Боддог байсан. бараг байнга шахуу. Гэхдээ хүн хүссэн зүйлийнхээ өмнө ирэхээр бага зэрэг айдаг юм байна. Одоо л энэ мэдрэмжийг авч байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ