Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нарын “АМЬДРАЛ”

Нийтийн дуучин Х.Мөнгөнцэцэг, Б.Болд нарын хамтарсан анхны “Амьдрал” нэртэй тоглолт энэ сарын 17-нд болсон. Тэгвэл үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 19-нд дахин тоглосон билээ.
Тоглолтын талаар дуучин СТА Б.Болд "Амьдрал" тоглолт маш амжилттай болж өнгөрлөө. Өдөр шөнийн шаргуу бэлтгэлээ хийж хөгжимчидтэйгээ, бүжигчидтэйгээ мөн тоглолтын багийнхантайгаа зүтгэсэн үр дүн минь тайзан дээр танхим дүүрэн үзэгчдийн халуун алга ташилттай нэгдэн нэгэн гайхалтай үдшийг бүтээлээ. Хүрэлцэн ирж бидний уран бүтээлийг дэмжин урам хайрлаж байдаг үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа” хэмээжээ.
Ингээд хос дуучдын “Амьдрал” тоглолт “E studio”-ийн гэрэл зурагчдын хальсанд хэрхэн буусныг толилуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ