ЯПОН: Арлуудыг нь эргүүлэн өгөхгүй бол ОХУ-тай гэрээ байгуулахгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин жилийн өмнө олон жилийн турш дайсагнасан харилцаатай байгаа Япон улстай найрамдлын гэрээ байгуулах хүсэлтээ илэрхийлсэн билээ.
Тэрбээр ямар ч болзол тавихгүйгээр найрамдлын гэрээ байгуулсан нь япончуудыг гайхшруулсан ч Токио уг асуудалд буйр суурьтай хандаж, нухацтай шийдвэрлэхээ илэрхийлсэн юм.
Тэгвэл Японы Ерөнхий сайд Шинзо Абэ дайны он жилүүдэд ЗХУ-д алдсан Курилын арлуудын өмнөд хэсгийн Шикотан, Хабомаи арлуудыг өөрсөд нь шилжүүлэн өгвөл дээрх саналыг хүлээн авч, хоёр улс найрамдлын гэрээ байгуулахаа мэдэгдсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Тэрбээр "Хэрээ ОХУ-ын эрх баригчид Шикотан, Хабомаи арлуудыг бидэнд өгвөл найрамдлын гэрээ байгуулахад бэлэн байна" гэж ярьсан аж. Уг мэдэгдлийг Японы Засгийн газрын хэвлэлийн албанаас баталсан болохыг “Киодо” агентлаг батлав.
Шикотан аралд хүн амьдардаггүй учир уг арлыг япончуудад өгөхөд асуудал үүсэхгүй гэж Абе үзэж байна. Харин Итуруп, Кунашир арлуудад оросууд амьдардаг ба Москва цэргүүдээ байршуулсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ