Маколей Калкин: Би од байхаас залхсан учир кино урлагаас явсан

“Гэртээ ганцаараа” цувралын од Маколей Калкин өчигдөр “ELLEN” шоунд уригдаж, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
-Чи тийм ч их хэвлэлд ярилцлага өгдөггүй.
-Тийм ээ. Би бараг ярилцлага өгдөггүй. Таван жилийн өмнө л нэг удаа ярилцлага өгч байсан. Тэрнээс хойш ярилцлага өгөөгүй байхаа.
-Гэхдээ хэвлэлийнхэн байнга л залгаж, ярилцлага өгөхийг урьдаг байсан биз?
-Тийм шүү. Тэднээс болж хэд хэдэн дугаараа солиход хүрсэн. Хаанаас ч юм бэ тэд миний дугаарыг мэдчихдэг. Би их гайхдаг.
-Чиний гадаад төрх давгүй харагдаж байна?
-Баярлалаа. Тантай анх удаагаа уулзаж байна. Миний сэтгэл их хөдөлж байна.
-Чи их чимээгүй амьдардаг боллоо. Хэрхэн аж төрж байна даа?
-Яахав чимээгүй байх нь илүү сайхан байна. Хэсэг хугацааг ганцаараа өнгөрүүлж үзлээ. Одоо нийгмийн амьдралд ордог юм уу.
-Чи ингэхэд хэдэн настай вэ?
-37 настай.
-Тийм гэж үү. Их залуухан харагдаж байна шүү. Давгүй сайхан арьстай юм?
-Баярлалаа.
-Чи нэгэн цагт од байсан. Чиний бүтээсэн дүрүүд олон улсад ихээхэн амжилт олж, богинохон хугацаанд баяжсан.
-Миний хүүхэд насны амьдрал тун сайхан өнгөрсөн. Дахин хүүхэд нас руугаа очмоор санагддаг. Зул сарын баяр болохоор л би “Гэртээ ганцаараа” киногоо ганцаараа үздэг. Би одоо хүртэл тэр бяцхан залууг санаж, өнгөрсөн үеээ дурсдаг.
-Гэхдээ чи “Гэртээ ганцаараа” кинонд тоглосон үетэйгээ ижилхэн харагдаж байна. Яг л цаг хугацааг ухраасан мэт.
-Тийм ээ. Хүн яаж өөрийнхөө залуу үетэй адилхан харагдах юм бэ. Энэ бол хараал, адислал юм.
-Олны танил байх ямар давуу талтай вэ?
-Захиалга өгөөгүй мөртлөө зоогийн газраар үйлчлүүлэх. Чамайг орж ирсэн цагаас тэрхүү зоогийн газрыг орхих хүртэл бүгд чамайг харах. Мэдэхгүй энэ мэтээс өөр давуу тал гэж байхгүй байх.
-Захиалга өгөхгүйгээр зоогийн газраар үйлчлүүлэх ч том давуу тал шүү?
-Тийм.
-Тэгвэл олны танил байхаас залхдаг үеийн талаар?
-Бүгдийн өмнө амьдрах амаргүй. Гудамжаар явахад зургаа авахуулахыг хүссэн хүмүүсийн цуваа намайг залхаадаг. Би од байхаас залхсан учир кино урлагаас явсан.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ