МУГЖ М.Баярмагнай: Ж.Мөнхсайхан, П.Эрдэнэзаан хоёртоо хайртай шүү

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, эрхэлсэн салбартаа амжилт гаргасан хүмүүсийг төрийн одон медалиар шагналаа.

Энэ өдөр төрсөн шинэхэн гавьяатуудын нэг нь Маск продакшны жүжигчин М.Баярмагнай байлаа. Түүнд МУГЖ цол тэмдгийг Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулж, баяр хүргэлээ.
Шагнал гардсаныхаа дараа тэрбээр “Төр засгаас үнэлж, илүү ихийг хийж бүтээгээрэй хэмээн гавьяа шагналыг өгсөн гэж бодож байна. Ээждээ, ханьдаа, тэнгэрээс харж байгаа аавдаа, хамт олондоо баярлалаа. Хамтран зүтгэгч Ж.Мөнхсайхан, П.Эрдэнэзаан хоёртоо баярлаж явдаг шүү, хайртай шүү. Хошин урлагийн төлөө зүтгэж байгаа нийт уран бүтээлчдэдээ баярлалаа” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ