Жүжигчин М.Баярмагнайд МУГЖ цол хүртээнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МАСК продакшны жүжигчин М.Баярмагнайд Гавьяат Жүжигчин цол хүртээхээр болжээ. Түүний цол тэмдгийг маргааш 11.00 цагт гардуулах аж.
Энэ тухай мэдээллийг тус продакшны жүжигчин П.Эрдэнэзаан өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн байна. Ингэснээр тус хамтлаг хоёр гавьяаттай болж байгаа юм. Тус хамтлагийн жүжигчин П.Эрдэнэзаан өнгөрсөн зуны улсын их баяр наадмаар МУГЖ цолоор энгэрээ мялаасан билээ.
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ