Э.Анхбаяр олон улсын дуурын дуулаачдын уралдаанд тэргүүлэв

Оросын алдарт хөгжмийн зохиолч Н.А.Римский Корсаковын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын Б зэрэглэлийн уралдаанд УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Анхбаяр дуурь болон романс гэсэн хоёр төрөлд өрсөлдөж, тэргүүн байр эзэлсэн байна.
Оросын суут хөгжмийн зохиолчдын нэг Н.А.Римский-Корсаковын нэрэмжит дуурийн залуу дуулаачдын олон улсын XI уралдаан өнгөрөгч долоо хоногт Тихвиний концертын танхим болон алдарт Мариинский театрт болсон байна. Тус уралдаанд дуурийн дуучин Э.Анхбаяр амжилттай оролцож дуурь, романс гэсэн хоёр төрөлд түрүүлжээ. Дэлхийн олон орны 18-33 насны дуучин оролцсон уг уралдааныг ОХУ, Болгар, Гүрж, Литва, Украйн улсын дуурийн алдартнууд шүүн явуулсан аж.
Э.Анхбаяр одоогоор Австрийн “Опера бург гарс” дуурийн компанитай хамтран ажиллахаас гадна Унгарын төв театрт уригдан гэрээгээр ажиллаж байгаа.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ