“Авьяаслаг Монголчууд” шоуны ялагчаар С.Билэгт тодров

“Монгол НD” телевизээс зохион байгуулдаг “Авьяаслаг Монголчууд” шоуны эцсийн шатны шалгаруулалт өчигдөр /2018.12.16/ болж, ялагч тодорлоо.
Шоуны ялагчаар илбэчин С.Билэгт тодорч 100 сая төгрөгийн эзэн болов. Харин дэд байранд Буриад улсаас ирж оролцсон циркийн жүжигчин Дулма, Паша нар шалгарсан бол гуравдугаар байранд “116” бүжгийн хамтлаг тус тус шалгарлаа.
Илбэчин С.Билэгтэд шүүгч Г.Ариунбаатар алтан баззер дарснаар шоуны шилдэг 32-т шалгарч үлдсэн. Тэрбээр 10 жилийн турш хөзрийн илбээр хичээллэсэн бөгөөд түүний хичээл зүтгэлийг олон нийт өндрөөр үнэлж “Авьяаслаг Монголчууд” шоуны хамгийн олон санал авсан оролцогчоор тодруулсан юм.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ