Реппер Карди нөхрөөсөө салахаар болжээ

Америкийн уран бүтээлч, реппер Карди Би нөхрөөсөө салахаар болсон талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.
Тэрбээр уг мэдээллийг баталж, инстаграм хуудсаараа дамжуулан фэнүүддээ дуулгасан байна.
Өдгөө 26 настай Карди өнгөрөгч оны есдүгээр сард реппер Оффсеттэй гэрлэсэн билээ. Тэд таван сарын өмнө охинтой болсон билээ.
Карди "Бид охинтой болсон ч маргаан тасрахгүй байна. Олон сар, жил үргэлжилсэн хардалт, хууран мэхлэлт намайг залхааж бас ганцаардуулж байна. Бид салсан ч хамтрагчид хэвээрээ үлдэх болно. Энэ гэрлэлт бүтэлгүйтсэн ч би хүүхдийнхээ эцгийг насан туршдаа хайрлах болно" гэж бичжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ