Холливуудын сайхан залуусын нэг, жүжигчин Крис Эванс олон улсад танигдахад голлох үүргийг гүйцэтгэсэн "Ахмад Амерк" кинонд дахин тоглохгүй гэдгээ мэдэгдсэн талаар "www.dailymail.co.uk" сайт уламжлав.
Уг мэдээллийг "Avengers 4" киноны найруулагч Жо Руссо мэдэгдлээ. Найруулагч эр "USA Today"-д ярилцлага өгөх үеэрээ "Эванстай дахин хамтран ажиллах хүсэлтээ илгээсэн ч тэрбээр эелдэгээр татгалзсан захиа илгээсэн Түүнийг сайн ойлгож байна" гэж ярьжээ. Крис Эванс "Ахмад Америк"-ийн дүрийг тасралтгүй найман жилийн турш бүтээсэн юм.
-Та бүсгүйчүүдийн дунд нэлээн алдартай. Мэдээж хэрэг өөрийнхөө гадаад төрхөөр бахархдаг биз?
-Сүүлийн үед гадаад төрх, хувцаслалт зэрэгтээ их анхаарал тавьдаг болсон. Мэдэхгүй ээ. Гэнэт л толины өмнөөс салахаа больж, дэлгүүрээр их орж, гардаг болсон. Энэ бүх өөрчлөлт надад таалагдаж байгаа.
-Энэ бүх өөрчлөлтийг таны нэр хүнд өсч буйтай холбож болох уу?
-Магадгүй л юм.
-Таны сэтгүүлүүд болон бүсгүйчүүд халуухан гэдэг. Та тэдэнтэй санал нэгдэж байна уу?
-Хэрвээ тийм гэвэл өөрийгөө магтсан хэрэг болно. Энэ асуултыг сонсогчдынхоо дунд үлдээхийг хүсч байна. Крис Эванс халуухан эсвэл үгүй юу гэдгийг та бүхэн шийдэр болно. Би энэ удаад даруухан байхыг сонгож байна. Би царайлаг гэдгээ сайн мэддэг. /инээв/
-Иймэрхүү төрлийн асуултад ихэнх алдартнууд бүдэрдэг. Та ч гэсэн бүдэрлээ?
-Өөрийнхөө гадаад төрхийг дүгнэн хэлэх нь тэнэг хүмүүсийн ажил. Миний бүх зүйл надад таалагддаг. Би хэзээ ч гоо сайхны хагалгааны талаар бодож байгаагүй. Харин нэг хэсэг фитнест донтож явсан. Ахмад Америкийн дүрийг авчихаад их шаргуу хөдөлмөрлөсөн. Өмнө нь миний биеийн хөгжил давгүй байсан. Гэхдээ би төгс болгохыг илүүд үзсэн.
-Ахмад Америк болон Төмөр хүн хоёрын тэмцлийг бид харж байна. Сүүлийн үед багачуудын дунд нэлээн алдартай баатрууд хамтрах нь хэвийн үзэгдэл боллоо. Энэ талаар?
-Тиймээ. Гэхдээ надад таалагдаж байна. Эдгээр бүтээлээс бид хамтрагчид ямар байхыг харах ёстой. Тэднээс дуурайх зүйл их байна. Мөн найруулагчдыг чадварыг мэдэх боломжтой шалгуур гэхэд болно. Хоёр баатрыг нэг баг болгох мэдээж амаргүй. Бүх зүйлийг шинээр эхлүүлэх хэрэгтэй.
-Зураг авалтын үеэр таныг нэлээн олон удаа бэртсэн гэж сонссон?
-Хувийн бэлтгэлээ дутуу хангасаны үр дүн гэхэд болно. Гэхдээ бэртэл гэмтэл минь зураг авалтад саад болоогүй. Хувийн амьдралд минь бага зэрэг саад болсон. Би өрөвдүүлэх дургүй.
-Саяхан “Ахмад Америк” киноны гол дүр жүжигчин Элизабет Олсэн нэгэн нууцыг дэлгэсэн. Та хоёр “ELLEN” шоунд оролцохдоо үерхдэг гэдгээ зарласан. Гэхдээ та энэхүү мэдээллийг үгүйсгэсэн ч нэг л сэжигтэй санагдаж байгаа?
-Олсэн тоглож байсан. Би ганц бие хэвээрээ байгаа.
-Олсэн гэхдээ их л итгэлтэйгээр хэлсэн. “Миний болзоот залууг мэдмээр байна уу?” гээд л. Дараа нь таны нэрийг хэлсэн?
-Энэ асуултыг Олсэнээс асуусан дээр байх.
-Хэзээ гэр бүлтэй болох вэ?
-Сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ би ганцаараа байхаас залхаж байна. Түр зуурын бус мөнхийн хайрыг хүсч байна. Над шиг бодолтой эрчүүд ховор байх. Гэхдээ би жинхэнэ хайртайгаа учирна гэж боддог. Би багаасаа л үлгэрт дуртай хүү байсан. Хөвгүүд бөмбөг тоглож байхад би мөрөөдөлдөө автаад орон дээрээ хэвтдэг байлаа. Нэг л өдөр үнсгэлжинтэйгээ учирна. Бидний уулзалт тун удахгүй болно гэдэгт итгэлтэй байна.
-Таныг тойрон хүрээлсэн олон бүсгүйчүүд бий. Мэдээж хэрэг их үзэсгэлэнтэй байх учиртай. Таны мөрөөдлийн бүсгүйн тухайд?
-Хамгийн гол нь сэтгэл. Үгүй дээ надад таалагдсан бол ямар ч байсан яахав.
-Бүх эрчүүд гоо бүсгүйчүүдэд дуртай байдаг?
-Эр хүний ганц дутагдал. Сайхан бүсгүйчүүд сайхан л даа. Гэхдээ сэтгэл хамгийн чухал шүү.
Уншиж байна |