Парис Хилтон сүйгээ цуцалжээ

Америкийн “Hilton” сүлжээ зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтон сүйт залуугаасаа салсан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.
Жүжигчин Крис Зилктэй өнгөрөгч оны аравдугаар сард хайртай бүсгүйдээ Францын нийслэл Парис хотноо гэрлэх санал тавьсан юм. Крис, Парист хоёр сая ам.долларын үнэтэй алмаазан бөгж бэлэглэжээ.
Хуваарийн дагуу хуримын ёслол ирэх оны арваннэгдүгээр сарын 11-нд болох байсан гэнэ. Крисийн ойрын эх сурвалж "Тэд саяхан салцгаасан. Хуримын ёслол болохгүй" гэж ярьжээ.
Өдгөө 36 настай Парис 2017 оноос Кристэй болзох болсон юм. Хосын салалтын шалтгаан ТОДОРХОЙГҮЙ байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ