Дидди: Нэг л өглөө хүүхдүүд минь ээжгүй болчихлоо

Дидди: Нэг л өглөө хүүхдүүд минь ээжгүй болчихлоо

АНУ-ын уран бүтээлч, реппер Диддигийн экс эхнэр Ким Портер 47 насандаа нас барсан юм. Үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байна. 

 

 

Модель, жүжигчин мэргэжилтэй Ким гурван хүүхдийн эх билээ. Холливуудын алдартнууд нийгмийн сүлжээгээрээ дамжуулан гашуудлаа илэрхийлсээр байна. 

 

Тэгвэл Дидди экс эхнэрийнхээ асуудлаар анх удаагаа ам нээсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

Тэрбээр инстаграмдаа Кимтэй авахуулсан зургаа нийтлээд "Би өнгөрсөн гурван өдөр хар дарсан зүүдэндээ амьдарч байна. Сэрэхийг хүсч байгаа ч чадахгүй нээ. Чи энэ ертөнцөөс явсан гэдэгт итгэхгүй байна. Үнэхээр итгэхийн аргагүй юм. Хөөрхий үрс минь нэг л өлгөө ээжгүй болчихлоо. Энэ юу болоод байна вэ?" гэж бичжээ. 

 

Дидди, Ким нар 1994 онд гэрлэж, 2007 онд салцгаасан юм. Тэд гурван хүүхэдтэй билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

matilda:
Зээл ба санхүүжилт Зээлийн саналыг $ 2,000 / $ 1,500,000 / € хооронд санал болгож байна! Холбоо барих (Имэйл: matildalecoustre@gmail.com) Биднийг нөхөн төлж чадах бүх хүмүүст $ 2000 / € 1,500,000 / € санал болгодог. Хүүгийн хувь Жилд 2%. Манай зээлийн хэлтэс нь: - Үл хөдлөх хөрөнгийн зээл - Авто зээлийн худалдан авалт - Орон сууц худалдаж авахад бэлэн байна - Хувийн компанийн зээл - Хувийн зээлийн төсөл - Хувийн зээл - Хөрөнгө оруулалтын зээл Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барина уу. И-мэйл: matildalecoustre@gmail.com
2018-11-20