Уилл Смитийн хүү ИЖИЛ ХҮЙСТЭН гэдгээ зарлажээ

Холливуудын нэрт жүжигчин Уилл Смитийн хүү Жайден Смит нэгэн ноцтой мэдэгдэл хийсэн талаар "www.nme.com" сайт мэдээллээ.
Өдгөө 20 настай Жайден ИЖИЛ ХҮЙСТЭН гэнэ.
Тэрбээр реппер Tyler, The Creator гэгчтэй үерхэх болж, саяхан Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан "Flower boy" тоглолтынх нь үеэр тайзнаа сэтгэлээ илчилжээ.
Жайден "Тийм ээ. Энэ бол үнэн. Энэ бол миний найз залуу. Би чамд хайртай" гэж хэлсэн байна.
"Олныг цочирдуулаад буй хүүгийнх нь талаар жүжигчин эрээс асуусан ч тайлбар хийхээс эрс татгалзсан "талаар "TMZ" сайт мэдээлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ