Жүжигчин Г.Ундармаа хайсан охиноо олжээ

СТА, жүжигчин Г.Ундармаа “Single ladys III” киноны нээлтийн үеэр телевизэд ярилцлага өгөх үед нь өөрийг нь хайрлаж, биширсэн харцаар харж гэрэл зурагт өртсөн охиныг цахим хуудсаараа дамжуулан хайж буйгаа зарласан.
Тэрбээр хайсан охиноо олжээ. Түүнийг н.Энхжин гэдэг бөгөөд жүжигчин СТА Г.Ундармаа охиныг өнөөдөр хүлээн авч уулзаж, баярлуулжээ. Энхжин охин жүжигчин болох хүсэлтэй аж. Тиймээс хүсэл мөрөөдөл нь биелэх болтугай хэмээн билэгшээж киноныхоо уран бүтээлчдийг урьж, охинтой уулзуулсан байна.
Энхжин охин тухайн гэрэл зурагт өртөх үедээ “Таныг ямар гоё жүжигчин бэ” хэмээн бодож зогссон" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ