“Оскар”-ын шагналт, дуучин Сэм Смит “V” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
-25 настай гэхэд гайхалтай амжилтын эзэн боллоо?
-Мэдээж хэрэг би энэ өндөрлөгт хүрэхийн тулд их хичээсэн. Би өдөр шөнөгүй хичээсэн. Бурхан миний хичээл зүтгэлийг харсан бололтой.
-“Оскар”, “Грэмми” зэрэг гайхалтай шагналын эзэн болсон.
-Одоо ч зүүд мэт байна.
-Анх гарч ирэхэд дуунууд чинь шаналсан, ганцаардсан нэгний талаар өгүүлдэг байлаа. Хэдий уйтгартай ч хүмүүс сонссоор, чамд соронз мэт татагдаж эхэлсэн. Чиний дуу хоолой бол бурхны бэлэг.
-Бурхан надад гайхалтай дуу хоолой бэлэглэсэн. Би үргэлж талархаж явдаг. Хэрвээ би дуулж чаддаггүй байсан бол хэн ч биш байх байсан.
-Анхны дуугаа өлгийдөн авахдаа их махлаг залуу байсан. Харин одоо үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан залуу болжээ?
-Би хүүхэд байхын л гадаад төрхөндөө дуртай нэгэн байсан. Харин алдартай болсны дараа олон нийт миний гадаад төрхийг шүүмжилж эхэлсэн. Мэдээж хэрэг анх удаагаа энэ талаар сонссон учир их сэтгэлээр унасан.
-Хэрхэн турав. Гадаад төрхөө хэрхэн бүрдүүлэв.
-Өглөө босоод л ийм төрхтэй болоогүй. Их хичээж зүтгэл шаардагдсан. Эхний ээлжинд би хоолоо сойж, хэзээ ч очиж байгаагүй бэлтгэлийн заал руугаа явах болсон. Одоо харин бэлтгэл хийх дуртай болсон.
-Туранхай байх чухал ч эрүүл мэнд тэрнээс ч илүү чухал шүү?
-Сайн мэдэж байгаа.
-Өнгөрсөн онд ижил хүйстэн гэдгээ зарлаж, олныг гайхшруулсан. Бэлгийн чиг хандлагынхаа талаар?
-Энэ талаар ярьмааргүй байна.
-Чиний энэ өөрчлөлтөд олон бүсгүйчүүд сэтгэл дундуур байгаа?
-Би ч гэсэн өөрийнхөө хүслээр амьдармаар байна.
-Гэхдээ чи эмэгтэй хүнтэй болздог байсан биз дээ?
-Тийм.
-Жүжигчин Брэндон Флунтаас яагаад салав?
-Би түүндээ маш их хайртай. Нэг л өдөр бүх зүйл буруугаар эргэсэн. Хэтэрхий ажил намайг хайр дурлалаас холдуулсан. Дуучин болсон цагаасаа би хувийн амьдралгүй нэгэн болсон.
-Чиний өөрчлөлт амжилтад чинь нөлөөлөх вий хэмээн эмээхгүй байна уу?
-Үгүй ээ. Хэрвээ би айсан бол хэзээ ч зориглохгүй байсан. Бэлгийн чиг хандлагаасаа болж хойшоо ухрахыг хүсэхгүй байна. Ижил хүйстэн гэдгээсээ хэзээ ч ичихгүй.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |