Холливуудын "сүнсний баяр"-ын ялагчаар Клуни тодорчээ

Дэлхийн кино урлагийг тодорхойлогч гэгддэг холливуудынхан сүнсний баярыг тэмдэглэн өнгөрүүлжээ. Уг арга хэмжээнд Оскарын эздээс гадна дэлхийд нэр алдар нь цуурайтаж буй олон алдартнууд дүрээ хувилан оролцсон байна.
Мөн арга хэмжээний үеэр хамгийн шилдэг нүүр хувиралт хийж, хувцас өмссөн эрхмийг тодруулдаг уламжлалтай.
Энэ жил холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни ЯЛАГЧ болсон талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.
Жүжигчин эр ямар нэгэн хүүхэлдэйн баатар, супер баатар эсвэл олны танил эрхмийг дуурайгаагүй зүгээр л ОНГОЦНЫ АХМАД болсон аж.
Тэрбээр ахмад болсон онгоцны үйлчлэгчээр супермодель Синди Кроуфорд харин хоёрдугаар нисгэгчээр түүний нөхөр Ранде Гербер болжээ. Тэд энэ удаа нэг баг болцгоож, холливуудын сүнсний баярт оролцгоосон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ