Жүжигчин Б.Цэцэг хайрандаа умбаж явна

Гоо үзэсгэлэн, англи хэлний мэдлэг, жүжигчний ур чадвараараа өнөө цагийн залуу жүжигчдийн өнгийг тодорхойлж яваа шинэхэн Соёлын Тэргүүний Ажилтан, жүжигчин Б.Цэцэг хайрандаа “умбаж” явна.
Б.Цэцэгийг Венецийн Олон Улсын 63 дахь кино наадмаас “Ирээдүйн Алтан Арслан” шагнал, нийтдээ олон улсын кино наадмуудаас 165 шагнал хүртэж байсан шилдэг кино уран бүтээл болох “Хадаг” киноны гол дүрийг бүтээж, Азийн шилдэг эмэгтэй жүжигчин шагналын эзэн болж байснаар нь олон нийт андахгүй танина.
Тэгвэл жүжигчин бүсгүй тун саяхнаас Казахстан улсын алдарт жүжигчин Санжар Мадитай хайр сэтгэлийн холбоотой болсон тухай “бор шувуу” нисэх боллоо.
Жүжигчин Санжар Мади, Б.Цэцэг нар нээлтээ хийгээд удаагүй байгаа “Mongolian Connection” уран сайхны кинонд дурлалт хосын дүр бүтээсэн. Тэд бодит амьдрал дээр ч дотно харилцаатай болох нь кино нээлтийн үеэр соёл урлагийн сэтгүүлчдэд анзаарагджээ.
Худал үгэнд итгэж, гадаадад худалдагдсан Хулан гэх бүсгүйн дүрийг жүжигчин Б.Цэцэг бүтээжээ. Харин түүнийг худалдаж авч, туслахаа болгосон ч сэтгэл татагдаж хайрласан Казахстаны гэмт хэргийн толгойлогч Арслангийн “баруун гар” Серик Ибраевийн дүрд Санжар Мади тоглосон байна.
Тэгвэл кинон дээрх хайр дурлал бодит амьдрал дээр үнэхээр биелэлээ олсон юм болов уу?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ