Хүйсээ солиулсан Кейтлин Женнер ерөнхийлөгчөө шүүмжлэв

Реалти шоуны од Кейтлин Женнер АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг “өршөөлгүй, хайр найргүй хүн” хэмээн тодорхойлжээ.
Тамирчин байсан тэрбээр жил хагасын өмнө хүйсээ солиулж, эмэгтэй болсон юм. Тэрбээр Ким Кардашианы отгон дүү Кендал Женнер, Кулиа Женнерийн эцэг билээ.
Тэрбээр өчигдөр “Вашингтон Пост” сонинд “Ерөнхийлөгч Трамп бэлгийн цөөнх, трансжендер иргэдийнхээ төлөө юу ч хийхгүй, эрхийг нь хамгаалахгүй байна. Тэр үргэлж эдгээр иргэдийг үгүйсгэж, маш том алдаа гаргаж байна. Тэрбээр үргэлж эдгээр бүлгийн хүмүүс рүү байнга довтолж байна. Тэр биднийг үгүйсгэж, нэр төрд минь халдаж байгаа” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ