Морин хуурын чуулгад Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөл олгоно

Монгол Улсын морин хуурын чуулганд Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл олгохоор болжээ. Энэхүү өргөмжлөлийг Япон, Монгол улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллага хамт олонд олгодог бөгөөд энэ жил Морин хуурын чуулгад гардуулах аж.
Морин хуурын чуулга 1996 оноос хойш хоёр улсаас санаачлан зохион байгуулсан хөтөлбөр, арга хэмжээнд жил бүр оролцож хоёр орны найрамдалт, найрсаг харилцаа, харилцан ойлголцлыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж иржээ.
Тус өргөмжлөл нь Япон улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлсэн шагналуудаас Японы эзэн хааны шагналын дараа ордог үнэ цэнэтэй шагнал юм.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа 11 дүгээр сарын 1-ний пүрэв гаригийн 18.30 цагт Япон улсын Элчин сайдын өргөөнд болно.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ