"Halloween"-ний баярыг тэмдэглэхгүй байх чиглэл өгөв

Ерөнхий боловсролын сургуулиуд жил бүрийн аравдугаар сарын 31-нд "Halloween" буюу аймшгийн баярыг тэмдэглэж, үйл ажиллагаа зохион байгуулах нь бий. Тэгвэл БСШУСЯ-наас энэхүү баярыг тэмдэглэхийг хориглосон шийдвэрийг гаргажээ.
Тодруулбал Ерөнхий боловсролын зарим сургуулийн "Halloween" буюу сүнсний баярыг тэмдэглэхээр бэлтгэж, үүнтэй холбоотойгоор сурагчдаас мөнгө татаж, тусгай өмсгөл шаардаж буй талаар эцэг эх, асран хамгаалагчид тус яаманд гомдол ирүүлсэн байна. Энэхүү гомдлын дагуу энэхүү баярыг сургуулийн түвшинд зохион байгуулалттайгаар тэмдэглэхгүй байх чиглэлийг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын удирдлагад өгч, хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт үүрэг болгожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ