Өмнөд Африкийн хамгийн алдартай реппер нас баржээ

Өмнөд Африкийн хамгийн алдартай уран бүтээлч, реппер "HHP" гэх нэрээрээ алдаршсан Жабулани Цамба нас барсан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.
Реппер эр 38 настай байсан ба түүний харъяа агентлаг болон эхнэр нь дээрх мэдээллийг баталжээ.
Цамба ямар шалтгаанаар нас барсан нь нууц байна. Тэрээр өнгөрсөн оноос сэтгэл гутралд автаж, хэд хэдэн удаа эмчилгээ хийлгэж байсан гэнэ.
Өмнөд Африкийн эрх баригчид репперийн гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ