Сингапурын тэрбумтан монголчуудад туслахаар хүрэлцэн иржээ

Сингапур улсын тэрбумтан Петер Лимийн өв залгамжлагч Ким Лим манай улсад ирэх тухай өмнө нь мэдээлсэн. Тэрбээр манай улсын амьжиргааны түвшин доогуур өрх болон орон гэргүй, өнчин хүүхдүүдэд туслах зорилгоор энэ сарын 22-ны өдөр Монголд хүрэлцэн иржээ.
Тэрбумтны өв залгамжлагч үзэсгэлэнт гүнж Сингапуртаа хүмүүнлэгийн олон ажил хийж байсан бөгөөд аавынхаа саналыг хүлээн авч Монголын өрх толгойлсон ээжүүдэд туслахаар ирсэн байна. Цаашид сайн үйлсийн сан байгуулж Монголд түлхүү ажиллах сонирхолтой байгаа аж. Эхний удаад өрх толгойлсон ээжүүдэд туслах юм байна.
Тэрбээр өөрийн инстаграм хуудсандаа "Хүн бүрт үнэхээр талархаж байна" хэмээх тайлбартайгаар дээрх зургийг нийтэлжээ. Тэрбээр өчигдөр /2018.10.23/ Төв аймагт очиж ажилласан байна.
Петер Лимийг Испани улсын Валенсиа хөл бөмбөгийн багийн эзэмшигчээр нь дэлхий нийт мэддэг бөгөөд McLaren болоод английн Мanchester зочид буудлыг эзэмшигч, эрүүл мэнд болоод үнэт цаасны зах зээл дэх дэлхийн томоохон тоглогчдын нэг юм. Түүний охин Ким Лим монголын орон гэргүй, өнчин ядуу иргэдэд туслах халуун сэтгэл өвөртлөн иржээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ