Трамп, Кейнигийн уулзалтыг ШОГЛОЖЭЭ

Америкийн реппер Кейни Уэст өнгөрөгч долоо хоногт Цагаан ордонд зочлон, Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан билээ.
Уг уулзалтын дараа Кейни, Трампыг супермэнтэй зүйрлэж, “түүний улстөрийн бодлогыг дэмжсээр байх болно” гэж хэлжээ.
Тэгвэл ТРАМП-КЕЙНИ нарын уулзалтыг “NBS” сувгийн хамгийн алдартай шоу болох “Saturday Night Live” шоглосон байна.
Трамп Ерөнхийлөгч болсон цагаас холливуудын нэрт жүжигчин Алек Болдуин түүний дүрд тоглосон юм. Харин Кейнигийн дүрийг жүжигчин Крис Редд бүтээсэн байна.
Тэд баасан гаригт Цагаан ордонд болсон уулзалтыг “Үнэхээр хөгжилтэй шоу” хэмээн тодорхойлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ