Кейни Уэстийн хэтэрхий хялбар утасны код

Кейни Уэстийн хэтэрхий хялбар утасны код

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр өөрийг нь дэмждэг урлагийн салбарын эрхмийг Цагаан ордондоо хүлээн авсан юм.

 

 

Трампыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн цагаас дэмжиж ирсэн реппер Кейни Уэст өчигдөр Цагаан ордонд зочилжээ.

 

Тэд цаг үеийн асуудлаар ярилцахаас гадна хувийн яриа ч өрнүүлж  амжсан билээ.

 

Уг уулзалтын үеэр Кейни "Apple" компанитай хамтран устөрөгчөөр ажилладаг нисдэг онгоц бүтээхээр ярилцлаж буйгаа Трампт дуулгажээ.

 

Тэрбээр өөрийн "iphone" утаснаасаа уг онгоцныхоо зургийг Трампт үзүүлсэн байна. 

 

Энэ үед хэвлэлийнхэн Кейнигийн утасны кодыг бичжээ. Сонирхолтой нь дуучны утасны код тун хялбар буюу "000000" буюу зургаан тэг тоо байжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ