Дүрслэх урлагийн 2018 оны ШИЛДЭГ бүтээлүүд тодорлоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Соёл, Урлагийн газар, Монголын Уран Зургийн Галерей хамтран “Оны шилдэг бүтээл-2018” үзэсгэлэнг зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу Мэргэжлийн зөвлөл улсын сан хөмрөгт худалдан авах шилдэг бүтлээлийг шалгаруулж уран бүтээлчидэд батламж гардуулав.
Энэхүү уралдаант үзэсгэлэнд нийт 87 уран бүтээлчийн уран зураг, монгол зураг, уран баримал, уран сийлбэр, өнгөт бар, график, арьсан урлал, инстоляци чиглэлийн нийт 117 бүтээл дэглэгдсэнээс дараах уран бүтээлүүд оны шилдэг бүтээлээр шалгарлаа. Үүнд:
1. Ц.Баттөр “Хар цас” /Уран зураг/
2. С.Болдбаатар “Парисын бороотой намар” 2016 он, /Уран зураг/
3. П. Ганбат “Эх” 2017 он, /Уран зураг/
4. Т.Нурмаажав “Цагийн хүрдэн” 2017 он, /Монгол зураг/
5. Г.Одбаяр “Хүлэгү хаан” 2018 он, /Монгол зураг/
6. Т.Даваасамбуу “Тал нутгийн морьтон” 2017 он, /Уран баримал/
Шилдгээр шалгарсан бүтээлүүдээр үргэлжүүлэн үзэсгэлэн зохион байгуулна.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ