Брэд Питтийн НУУЦХАН БОЛЗОО

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт экс эхнэр Анжелина Жоли болон зургаан хүүхдээсээ тусдаа амьдраад хэсэг хугацааг өнгөрүүлж буй юм.
Тэгвэл жүжигчин эр өчигдөр болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.
Тэрбээр нэгэн шаргал үстэй бүсгүйтэй "Silverlake Conservatory of Music" гэх буяны үйл ажиллагаанд оролцож, дараа нь оройн зоог барьцгаажээ.
Брэдтэй болзсон бүсгүйг Сат Хари Халса гэдэг ба тэд олон жилийн өмнөөс найзын харилцаатай байсан гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ