Арнольд Шварценеггерийн НУУЦ хүү 21 нас хүрлээ

Арнольд Шварценеггерийн НУУЦ хүү 21 нас хүрлээ

Холливуудын нэрт жүжигчин Арнольд Шварценеггер болон түүний гэрийн үйлчлэгч Милдред Патрисиа нарын дундаас мэндэлсэн Жозеф Баэна өчигдөр төрсөн өдрөө тэмдэглэсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Арнольдын залуугийн төрхтэй Жозеф Баэна өчигдөр 21 нас хүрчээ. Тэрбээр төрсөн өдрөө гэр бүлтэйгээ бус найз бүсгүйтэйгээ тэмдэглэсэн байна. 

 

Хос Калифорни муж дахь "Мастро" гэх япон зоогийн газарт баяраа тэмдэглэсэн аж. 

 

Арнольд инстаграм хуудастаа НУУЦ хүүтэйгээ авахуулсан зургаа нийтэлж, "Хүүдээ төрсөн өдрийн мэнд хүргэе" гэж бичжээ. 

 

Хүүгийн ээж Милдред 1980 оноос хойш жүжигчний гэрийн үйлчлэгчээр ажилласан юм. 1990 оноос хойш Шварценеггертэй хайрын холбоо үүсгэж, 1997 онд хүүтэй болсон гэнэ. Тэрбээр 2010 оныг хүртэл жүжигчнээс хүүхэдтэй болсон тухайгаа олон нийтээс нуусан юм. Гэрийн үйлчлэгчийг Шварценеггерийн эхнэр Мария Шрайверт ажлаас нь халах үед тэрбээр бүх нууцыг олонд дэлгэсэн билээ.

 

Энэхүү үйл явдлын даргаа Мария хүүхдүүдийнхээ хамтаар Шварценеггерийн гэрээс явж, 2013 онд гэрлэлтээ цуцлуулсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ