Конгрессын ордны өмнө жагсаал хийсэн уран бүтээлчдийг баривчиллаа

Конгрессын ордны өмнө жагсаал хийсэн уран бүтээлчдийг баривчиллаа

АНУ-ын цагдаагийнхан Конгрессын байрны өмнө хууль бус жагсаал зохион байгуулсан 293 хүнийг баривчлан саатуулсан талаар "CNN" агентлаг мэдээллээ.

 

 

Баригдсан жагсагчдын дунд Америкийн загвар өмсөгч Эмили Ратаковски, жүжигчин Эми Шумер нар бий хэмээн албаныхан уламжлав.

 

Олны танил эрхмүүд болон иргэд ийнхүү жагссан нь Бретт Каваног АНУ-ын Дээд шүүхийн шүүгчээр томилохыг эсэргүүцэж буйтай холбоотой юм. 

 

Бретт Каваног 1980 оны үед Мэрилэнд муж дахь хувийн сууцандаа Кристин Блейзи Форд гэх бүсгүйд бэлгийн дарамт учруулсан хэмээн буруутгагдаж байгаа. 

 

Хохирогч өнгөрөгч долоо хоногт энэ талаар мэдэгдэж "Бретт Кавано надад бэлгийн дарамт үзүүлж, доромжилсон" гэж хэлжээ. Гэхдээ уг мэдэгдлийг Бретт Кавано эрс эсэргүүцэж, "Би хэнд ч бэлгийн дарамт үзүүлээгүй. Энэ бол санаатайгаар миний нэр төрд нь халдах гэсэн оролдлого" гэсэн байна. 

 

Конгрессын ордны цагдаагийн хэвлэлийн албаны дарга Ева Малецки "Хууль бусаар жагсаал зохион байгуулж, иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулсан жагсагчдыг баривчилсан. Энэ удаа зөвхөн жагсаал зохион байгуулагчийг бус жагсаалд оролцогчдыг бүгдийг нь баривчлахаар шийдвэрлэсэн" гэж мэдэгджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ